Пёньян
Пёньян
평양 | |
|---|---|
| Шууд Захирагдах Пёньян Хот | |
| галиглал | |
| • Чосонгыл | 평양직할시 |
| • Ханжа | 平壤直轄市 |
| • Маккьюн-Райшауэр | P'yŏngyang Chikhalsi |
| • Шинэчилсэн латинчлал | Pyeongyang Jikhalsi |
| Солбицол: 39°01′00″N 125°44′51″E / 39.01667°N 125.74750°EСолбицол: 39°01′00″N 125°44′51″E / 39.01667°N 125.74750°E | |
| Улс | |
| Дүүрэг | 19 дүүрэг(эсвэл хороо), 2 хошуу,1 хороолол |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Шууд захирагдах хот |
| • Биет | Пёньян Хотын Ардын Чуулган |
| • Хотын хорооны нарийн бичгийн дарга | Ки Сүгиль |
| • Chairman of the People's Committee | Чой Хитэ |
| Газар нутаг | |
| 829.1 км2 (320.1 бээр2) | |
| • Бөөгнөрөл | 3,194 км2 (1,233 бээр2) |
| Өндөр | 2 м (6 фут) |
| Хүн ам (2021)[3] | |
| • Шууд захирагдах хот | 3,157,538 |
| • Нягтрал | 3,800/км2 (9,900/бээр2) |
| Иргэдийн нэршил | Пёньянчууд |
| Цагийн бүс | UTC+09:00 (PYT) |
| ISO 3166 код | KP-01 |
Пёньян (солонгосоор 평양, «тэгш газар», → Пёнъя́н, урьд Пхенья́н ) — Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын нийслэл хот.
Пёнъян хот Умард Солонгос орныхоо баруун хэсэгт Тэдун мөрний эрэгт байрладаг улсынхаа хамгийн том, ганц саятан хот нь юм. 1946 онд Өмнөд Пёнъань аймгийн харьяанаас салан дэвшиж улсын хот болсон. Энэ нь улсын доор шууд захирагддаг, аймагтай эн тэнцүү эрхт нэгж гэсэн үг. Бүрэн хэлвэл Шууд захирагдах Пёнъян хот ([пёнъян чикалши]) гэнэ. Бодит байдалд хот, хөдөө аль алиныг багтаасан 3,194 км² талбайт Пёнъян нутагт 2008 оны байдлаар 3,255,388 хүн оршин сууж байна.[4]
Нэр
[засварлах | кодоор засварлах]Хотын нэрийг монголоор зөв бичиж дуудах эсэх тухай ярьцгаах болсон. Солонгосоор 《평양》 (пёнг-янг) гэж бичээд [пёнъ я́нъ] гэж хэлдэг. Энэ хоёр үеийг кирилл бичгээр [ъ] тэмдэг жийрэглэн холбож Пёнъян гэж бичнэ. Үүнээс жаахан будилж Пёнян, Пёньян, Пён-Ян гэсэн нь ч байна. Орост түрэлтийг [х] үсгээр галигласан нь XX зууны Монголд тэр хэвээр Пхеньян гэж бичигдээд нэг үе нэмж [пэ-хэ-ньяан] маягаар гажин дуудагджээ.[5] Монгол бичгээр харин ᠫᠶᠣᠩᠶᠠᠩ (pyongyang) [пён яан] гэх нь маргаангүй юм.[6]
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Пёньян (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1961–одоо) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 12.0 (53.6) |
17.3 (63.1) |
22.5 (72.5) |
29.1 (84.4) |
34.0 (93.2) |
35.8 (96.4) |
36.9 (98.4) |
37.9 (100.2) |
33.5 (92.3) |
30.0 (86.0) |
26.0 (78.8) |
15.0 (59.0) |
37.9 (100.2) |
| Дундаж дээд °C (°F) | −0.4 (31.3) |
3.1 (37.6) |
9.7 (49.5) |
17.6 (63.7) |
23.5 (74.3) |
27.5 (81.5) |
29.1 (84.4) |
29.6 (85.3) |
25.7 (78.3) |
18.8 (65.8) |
9.7 (49.5) |
1.4 (34.5) |
16.3 (61.3) |
| Өдрийн дундаж °C (°F) | −5.4 (22.3) |
−2.0 (28.4) |
4.0 (39.2) |
11.4 (52.5) |
17.4 (63.3) |
21.9 (71.4) |
24.7 (76.5) |
25.0 (77.0) |
20.2 (68.4) |
12.9 (55.2) |
4.8 (40.6) |
−2.9 (26.8) |
11.0 (51.8) |
| Дундаж доод °C (°F) | −9.8 (14.4) |
−6.6 (20.1) |
−0.9 (30.4) |
5.9 (42.6) |
12.0 (53.6) |
17.4 (63.3) |
21.4 (70.5) |
21.5 (70.7) |
15.6 (60.1) |
7.8 (46.0) |
0.5 (32.9) |
−6.8 (19.8) |
6.5 (43.7) |
| Мин. температур °C (°F) | −26.5 (−15.7) |
−23.4 (−10.1) |
−16.1 (3.0) |
−6.1 (21.0) |
2.2 (36.0) |
7.0 (44.6) |
11.1 (52.0) |
12.0 (53.6) |
3.6 (38.5) |
−6.0 (21.2) |
−14.0 (6.8) |
−22.8 (−9.0) |
−26.5 (−15.7) |
| Дундаж хур тунадас см (инч) | 9.6 (0.38) |
14.5 (0.57) |
23.9 (0.94) |
44.8 (1.76) |
74.7 (2.94) |
90.2 (3.55) |
274.7 (10.81) |
209.6 (8.25) |
90.8 (3.57) |
47.2 (1.86) |
38.4 (1.51) |
18.0 (0.71) |
936.4 (36.87) |
| Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) | 3.9 | 3.7 | 4.2 | 5.8 | 7.1 | 7.9 | 12.5 | 10.1 | 6.3 | 5.8 | 7.1 | 5.7 | 80.1 |
| Цастай дундаж өдөр | 5.4 | 4.0 | 1.8 | 0.3 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 1.9 | 5.5 | 19.0 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 69.1 | 65.0 | 62.5 | 60.4 | 65.3 | 72.2 | 81.1 | 80.6 | 75.3 | 72.0 | 72.2 | 70.6 | 70.5 |
| Сарын дундаж нартай цаг | 184 | 197 | 231 | 237 | 263 | 229 | 181 | 204 | 222 | 214 | 165 | 165 | 2,492 |
| Дундаж хэт ягаан туяаны индекс | 2 | 3 | 4 | 6 | 7 | 8 | 9 | 9 | 7 | 4 | 2 | 1 | 5 |
| Эх сурвалж 1: Солонгосын Цаг Уурын Алба[7] | |||||||||||||
| Эх сурвалж 2: Pogodaiklimat.ru (туйлшрал),[8] Deutscher Wetterdienst (нар, 1961–1990)[9] ба Weather Atlas[10] | |||||||||||||
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Пёнъян 25 - 220 онд байгуулагдсан.[11]
Пхеньяны тулалдаан
[засварлах | кодоор засварлах]Хятад-Японы анхдугаар дайны хүрээнд хуурай газар дээр явагдсан хоёр дахь том тулалдаан юм. 1894 оны 9 сарын 15-нд Солонгосын Пхеньянд Мэйжигийн Япон болон Манж Чин гүрний хооронд болжээ.
Хятадын Бэйянгийн Армийн 13,000 - 15,000 орчим цэрэг бүхий хүч Пхеньянд 1894 оны 8 сарын 4-нд ирж, эртний хотын хана хэрмийг засварлаж, өөрсдийн хүний тоо, хамгаалалтдаа найдан суув.
Маршал Ямагата Аритомогийн удирдлага доорх Японы Эзэн Хааны Армийн 1-р бүлэглэлийн 10,000 цэрэг бүхий (цэргийн тоо баталгаатай бус) арми нь дэслэгч генерал Нозү Мичицүрагийн удирдсан 5-р дивиз (Хирошима), дэслэгч генерал Кацүра Тароогийн удирдсан 3-р дивиз (Нагоя)-ээс бүрдэж байв. Японы цэргийн хүч Чемульпо (одоогийн Инчон)-д 1894 оны 6 сарын 12-нд ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж чаджээ. 7 сарын 29-нд Сёнгхваны тулалдаанаар бага зэрэг урагшилж чадсан 1-р арми хойд зүг рүү Пхеньяныг чиглэн маршлав. Ингэх замдаа Пусан, Вонсанд буусан десанттайгаа нийлж чаджээ.
Хятадын тал 2000 хүнээ алдаж, 4000 орчим цэрэг шархадсан бол Япончууд дөнгөж 102 хүнээ алдаж, 433 хүн шархадсан бөгөөд 33 цэрэг сураггүй болсон аж.
1894 оны 9 сарын 16-ны өглөө гэхэд Японы хүч Пхеньяныг бүрэн эзэлж авсан байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]| Он | Хүн ам[12] |
|---|---|
| 1986 | 1,300,000 |
| 1993 | 2,354,898 |
| 2002 | 2,724,700 |
| 2010 | 3,270,582 |
| Он | Хүн ам[12] |
|---|---|
| 1962 | 653,000 |
| 1967 | 840,000 |
| 1970 | 940,000 |
| 1981 | 1,283,000 |
| Он | Хүн ам[12] |
|---|---|
| 1929 | 120,000 |
| 1935 | 182,100 |
| 1938 | 232,700 |
| 1944 | 388,000 |
| Он | Хүн ам[12] |
|---|---|
| 1890 | 40,000 |
| 1906 | 43,000 |
| 1911 | 36,800 |
| 1920 | 58,600 |
Пхеньян (Пёнъян) XX зууны эхэнд 4 түмэн хүнтэй байв.
1972 онд нэг сая хүнтэй болж байлаа.
2010 оны тооцоогоор 3.3 сая оршин суугчтай байна.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]
Пхеньян (Пёнъян) 19 дүүрэг (күёг), 4 хошуу (군, күнь)-наас бүрдэнэ.[13]
Дүүрэг (күёг):
|
|
Хошуу (күнь):
|
|
Метро
[засварлах | кодоор засварлах]
Пхеньян хотод метроны шугам сүлжээ бий. Пхеньяны метро 1968 онд байгуулагдсан.
Өртөөнүүд:
- «Пульгынбёль» (сол. 붉은별)
- «Чону» (сол. 전우)
- «Кэсон» (сол. 개선)
- «Тхонъиль» (сол. 통일)
- «Сынни» (сол. 승리)
- «Понхва» (сол. 봉화)
- «Ёнгван» (сол. 영광)
- «Пухын» (сол. 부흥)
Өртөөнүүд:
Зураг
[засварлах | кодоор засварлах]Aх дүү хотууд
[засварлах | кодоор засварлах]Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ Фүнабаши, Ёичи (2007). The Peninsula Question: A Chronicle of the Second Northern Korean Nuclear Crisis. Вашингтон: Brookings Institution Press. х. 50. ISBN 978-0-8157-3010-1.
- ↑ Ник Хит-Браун (ed.). The Statesman's Yearbook 2016: The Politics, Cultures and Economies of the World. х. 720.
- ↑ United Nations. "Democratic People's Republic of Korea". Data.un.org. Архивласан огноо 2022-11-28. Татаж авсан: 2026-05-31.
- ↑ United Nations Statistics Division; Preliminary results of the 2008 Census of Population of the Democratic People’s Republic of Korea conducted on 1–15 October 2008 (pdf-file) (Memento 25. Гуравдугаар сар 2009 цахим архивт) Retrieved on 2009-03-01.
- ↑ Мягмарын Саруул-Эрдэнэ. Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 2
- ↑ Монгол Улсын Их Сургууль - МХСС. «Монгол хэлний хадмал толь». 2011 он.
- ↑ "30 years report of Meteorological Observations in North Korea (1991 ~ 2020)" (PDF) (Солонгос хэлээр). Солонгосын Цаг Уурын Алба. х. 199–367. Архивласан (PDF) огноо 2022-01-29. Татаж авсан: 2026-05-31.
- ↑ "Climate Pyongyang". Pogoda.ru.net. Архивласан огноо 2023-08-28. Татаж авсан: 2026-05-31.
- ↑ Загвар:Cite FTP
- ↑ "Pyongyang, North Korea – Detailed climate information and monthly weather forecast". Weather Atlas (Англи хэлээр). Yu Media Group. Архивласан огноо 2022-03-19. Татаж авсан: 2026-05-31.
- ↑ Nanglang-state is different from Lelang Commandery. Lelang Commandery was one of the four commanderies that Western Han instituted in the occupied territory of Wiman Joseon around the Liao river in western Manchuria in 108 BC.
- 1 2 3 4 Загвар:Cita web
- ↑ "행정구역현황 (Haengjeong Guyeok Hyeonhwang)". NK Chosun. Эх хувилбараас архивласан: 2008-03-29. Татаж авсан: 2006-01-10. Also Administrative divisions of North Korea (Memento 18. Аравдугаар сар 2004 цахим архивт) (used as reference for hanja)
