Токио
Токио
東京都 | |
|---|---|
| Токио Их Хот | |
| Хоч: | |
Дуулал: "Токио Хотын Дуу" (東京都歌 Tōkyō-to Ka) | |
| Солбицол: 35°41′23″N 139°41′32″E / 35.68972°N 139.69222°EСолбицол: 35°41′23″N 139°41′32″E / 35.68972°N 139.69222°E | |
| Улс | Япон |
| Бүс | Канто |
| Арал | Хоншүү |
| Байгуулагдсан[2] | 1457 |
| Нийслэл | Токио (де-факто; де-юре: Шинжүкү)[3] |
| Хуваалт | 23 онцгой дүүрэг, 26 хот, 1 дүүрэг, ба 4 тойрог |
| Засаг захиргаа | |
| • Биет | Токио Хотын Захиргаа |
| • Захирагч | Юрико Коикэ (б.д.) |
| • Төлөөлөгчид | 42 |
| • Цэц | 11 |
| Газар нутаг | |
• Нийт | 2,194 км2 (847 бээр2) |
| • Бөөгнөрөл | 13,452 км2 (5,194 бээр2) |
| • Байр | Японд 45-р байр |
| Хамгийн өндөр цэг | 2,017 м (6,617 фут) |
| Хамгийн нам цэг | 0 м |
| Хүн ам (2025 оны 5 сар)[6] | |
| • Нийт | 14,254,039 |
| • Байр | Японд 1-р байр |
| • Нягтрал | 6,363/км2 (16,480/бээр2) |
| • Хотын бүс | 39,105,000 |
| • Бөөгнөрөл | 41,000,000 |
| • Нягтрал | 3,000/км2 (7,900/бээр2) |
| • Аялгууд | |
| Иргэдийн нэршил | Токиочууд |
| ДНБ (нэрлэсэн, 2022)[8] | |
| • Нийт | ¥120.22 их наяд (2022) (US$914.23 тэрбум) |
| • Бөөгнөрөл | ¥239.12 их наяд (2022) (US$1.82 их наяд) |
| Цагийн бүс | UTC+09:00 (Японы Стандарт Цаг) |
| ISO 3166-2 | JP-13 |
| Уур амьсгал | Чийглэг субтропик уур амьсгал (Cfa) |
| Цэцэг | Ёшино интоор |
| Мод | Гинкго |
| Шувуу | Хар толгойтой цахлай |
| Вэб сайт | metro.tokyo.lg.jp |
Токио (ᠲᠣᠣᠺᠶᠣ᠋; Япон: 東京 , "зүүн нийслэл"), албан ёсоор Токио нийслэл хот (東京都 Тоокёо-то) нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол Япон улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2020 оны 10-р сарын 1-ний байдлаар 14 сая 064 мянган 696 хүн амтай байв.
Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүтэц тавигдсан.
Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Энэ хот нь 1457 онд Эдо цайз нэртэйгээр байгуулагдсан юм. 1869 онд Мэйжийн сэргээн босголтын үеэр Эзэн хаан Муцухито улсын нийслэлийг Эдо руу нүүлгэж, хотыг Tōkyō (東京) гэж өөрчилсөн бөгөөд энэ нь японоор "зүүн нийслэл", ханз 東 (on'yomi: tō) "зүүн" болон 京(on'yomi: kyo :) "нийслэл"гэсэн утгатай. Японы өмнөх нийслэл Киото хотыг (тухайн үед албан ёсоор Хэян-кё гэж нэрлэдэг байсан) "Баруун нийслэл" гэсэн утгатай байв.
Токио хотод 19-р зууны хоёрдугаар хагаст аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, дараа нь хөлөг онгоцны үйлдвэрлэл эхэлсэн. 1872 онд Токио-Ёкохама, 1877 онд Кобэ-Осака-Токио чиглэлийн төмөр зам баригдсан.
Дэлхийн 2-р дайны үеэр агаарын довтолгоонд өртсөн (102 удаа бөмбөгдсөн ) хот хүчтэй сүйрсэн. Токио нь 1945 оны 3-р сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр "Operation Meetinghouse" код нэртэй дайралтын үеэр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их сүйрлийн, үхлийн аюултай цөмийн бус бөмбөгдөлтөд өртсөн хот гэдгээрээ алдартай.
20-р зууны дунд үеэс тус улсын эдийн засаг хурдацтай сэргэж эхэлсэн бөгөөд үүнийг "Японы эдийн засгийн гайхамшиг" хэмээн тодорхойлж, 1966 онд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон юм. Дайны зовлонгоос ангижрах нь 1964 оны зуны Олимпийн наадмыг Токио хотод зохион байгуулсан нь олон улсын тавцанд нэр хүндтэй болсон гэдгээ харуулсан юм. Өнөө үед Токио хот хиймэл арлууд бий болгох төслүүдийг тууштай хэрэгжүүлж хөгжсөөр байна. Хамгийн анхаарал татахуйц төсөл бол одоо томоохон худалдаа, зугаа цэнгэлийн төв болсон Одайба юм.
Хотын тусгай дүүргүүд
[засварлах | кодоор засварлах]Токиогийн тусгай дүүрэг нь Японы нийслэл Токио хотын гол цөм, хамгийн олон хүн амтай хэсгийг бүрдүүлдэг 23 захиргаа бөгөөд 1943 он хүртэл Токио хот байсан газар нутгийг эзэлдэг ажээ. Улс даяараа зөвхөн Токиод л ийм захиргааны хуваагдал бий. Япон хэлээр тэднийг албан ёсоор "тусгай тойрог" (япон: 特別区 tokubetsu ku) эсвэл "23 тойрог" (япон: 23区 niju-san ku) гэж нэрлэдэг байна.
| Нэр | Канжи | Хүн ам 2007 онд | Газар нутаг, км² | |
|---|---|---|---|---|
| Хүн амын тоо | Нягтаршил, хүн/км² | |||
| Аракава | 荒川区 | 194 777 | 18 262,25 | 10,20 |
| Адати | 足立区 | 629 392 | 11 830,68 | 53,20 |
| Бункё | 文京区 | 194 933 | 16 009,28 | 11,31 |
| Итабаши | 板橋区 | 529 059 | 16 445,72 | 32,17 |
| Кацусика | 葛飾区 | 428 066 | 12 286,62 | 34,84 |
| Кита | 北区 | 330 646 | 15 885,67 | 20,59 |
| Кото | 江東区 | 436 337 | 10 963,24 | 39,8 |
| Минато | 港区 | 205 196 | 10 088,30 | 20,34 |
| Мэгуро | 目黒区 | 267 798 | 18 217,55 | 14,70 |
| Накано | 中野区 | 312 939 | 19 993,82 | 15,59 |
| Нэрима | 練馬区 | 702 202 | 14 580,61 | 48,16 |
| Ота | 大田区 | 674 590 | 11 345,27 | 59,46 |
| Шибуя | 渋谷区 | 205 512 | 13 337,13 | 15,11 |
| Синагава | 品川区 | 353 887 | 15 576,01 | 22,72 |
| Шинжүкү | 新宿区 | 309 463 | 16 975,48 | 18,23 |
| Сугинами | 杉並区 | 534 981 | 15 725,49 | 34,02 |
| Сумида | 墨田区 | 237 433 | 16 079,49 | 13,75 |
| Сэтагая | 世田谷区 | 855 416 | 14 728,23 | 58,08 |
| Тайто | 台東区 | 168 277 | 16 139,38 | 10,08 |
| Тиёда | 千代田区 | 43 802 | 3 763,06 | 11,64 |
| Тосима | 豊島区 | 256 009 | 19 428,44 | 13,01 |
| Тюо | 中央区 | 104 997 | 10 344,53 | 10,15 |
| Эдогава | 江戸川区 | 661 386 | 13 264,86 | 49,86 |
| Нийт | 8 637 098 | 13 890,25 | 621,81 | |
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Токио хотод Токиогийн Их Сургууль, Токио Метрополитан Их Сургууль, Хитоцубаши Их Сургууль, Токиогийн Технологийн Дээд Сургууль, Васэда Их Сургууль, Кейо Их Сургууль зэрэг хамгийн нэр хүндтэй коллеж, мэргэжлийн сургууль, их дээд сургуулиуд байдаг.
Соёл урлаг
[засварлах | кодоор засварлах]17-р зуунд Эдо хотод Токугава шогун улс байгуулагдсанаас хойш Токио нь тус улсын улс төр, соёлын төв байсаар ирсэн тул нутаг дэвсгэр нь олон соёлын дурсгалт газруудтай. Эдо цайз бол нийслэлийн гол чимэглэл, түүх, соёлын онцгой дурсгал юм. Цайзын нэг, хоёр, гуравдугаар газрыг Токиогийн эзэн хааны ордон болгон ашиглаж байгаа бөгөөд хойд талын хашааг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан байна. Цайзын дагуу эртний цамхаг, чулуун хана, гүн суваг байдаг. Түүхэн дурсгалт газруудын дунд Мацудайра овгийн эдлэн газар, хуучин Хама ордны цэцэрлэгт хүрээлэн - Шогун Токугава Иенобугийн хуучин эдлэн газар, Мито вант улсын Токугава овгийн хуучин эдлэн газар болох Койшикава Коракуэн цэцэрлэгт хүрээлэн байдаг юм.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Китаномару цэцэрлэгт хүрээлэн, Чиёда, Токио (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1875–одоо)[9][10] | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 22.6 (72.7) |
24.9 (76.8) |
28.1 (82.6) |
29.2 (84.6) |
32.6 (90.7) |
36.4 (97.5) |
39.5 (103.1) |
39.1 (102.4) |
38.1 (100.6) |
32.6 (90.7) |
27.5 (81.5) |
24.8 (76.6) |
39.5 (103.1) |
| Дундаж дээд °C (°F) | 9.8 (49.6) |
10.9 (51.6) |
14.2 (57.6) |
19.4 (66.9) |
23.6 (74.5) |
26.1 (79.0) |
29.9 (85.8) |
31.3 (88.3) |
27.5 (81.5) |
22.0 (71.6) |
16.7 (62.1) |
12.0 (53.6) |
20.3 (68.5) |
| Өдрийн дундаж °C (°F) | 5.4 (41.7) |
6.1 (43.0) |
9.4 (48.9) |
14.3 (57.7) |
18.8 (65.8) |
21.9 (71.4) |
25.7 (78.3) |
26.9 (80.4) |
23.3 (73.9) |
18.0 (64.4) |
12.5 (54.5) |
7.7 (45.9) |
15.8 (60.4) |
| Дундаж доод °C (°F) | 1.2 (34.2) |
2.1 (35.8) |
5.0 (41.0) |
9.8 (49.6) |
14.6 (58.3) |
18.5 (65.3) |
22.4 (72.3) |
23.5 (74.3) |
20.3 (68.5) |
14.8 (58.6) |
8.8 (47.8) |
3.8 (38.8) |
12.1 (53.8) |
| Мин. температур °C (°F) | −9.2 (15.4) |
−7.9 (17.8) |
−5.6 (21.9) |
−3.1 (26.4) |
2.2 (36.0) |
8.5 (47.3) |
13.0 (55.4) |
15.4 (59.7) |
10.5 (50.9) |
−0.5 (31.1) |
−3.1 (26.4) |
−6.8 (19.8) |
−9.2 (15.4) |
| Дундаж хур тунадас см (инч) | 59.7 (2.35) |
56.5 (2.22) |
116.0 (4.57) |
133.7 (5.26) |
139.7 (5.50) |
167.8 (6.61) |
156.2 (6.15) |
154.7 (6.09) |
224.9 (8.85) |
234.8 (9.24) |
96.3 (3.79) |
57.9 (2.28) |
1,598.2 (62.92) |
| Дундаж цас см (инч) | 4 (1.6) |
4 (1.6) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
8 (3.1) |
| Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.5 мм) | 5.3 | 6.1 | 10.3 | 10.9 | 11.1 | 12.8 | 12.0 | 9.4 | 12.3 | 11.8 | 8.2 | 5.8 | 116.0 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 51 | 52 | 57 | 62 | 68 | 75 | 76 | 74 | 75 | 71 | 64 | 56 | 65 |
| Дундаж шүүдрийн цэг °C (°F) | −5 (23) |
−4 (25) |
1 (34) |
8 (46) |
13 (55) |
18 (64) |
22 (72) |
23 (73) |
19 (66) |
12 (54) |
6 (43) |
−1 (30) |
9 (49) |
| Сарын дундаж нартай цаг | 192.6 | 170.4 | 175.3 | 178.8 | 179.6 | 124.2 | 151.4 | 174.2 | 126.7 | 129.4 | 149.8 | 174.4 | 1,926.7 |
| Percentage possible sunshine | 61 | 56 | 47 | 45 | 41 | 30 | 34 | 42 | 34 | 37 | 48 | 57 | 44 |
| Дундаж хэт ягаан туяаны индекс | 2 | 3 | 5 | 7 | 9 | 10 | 10 | 9 | 7 | 5 | 3 | 2 | 6 |
| Эх сурвалж 1: Японы Цаг Уурын Агентлаг[11][12][13] | |||||||||||||
| Эх сурвалж 2: Weather Atlas (UV),[14] Time and Date (dewpoints, 1985–2015)[15] | |||||||||||||
Нэр
[засварлах | кодоор засварлах]Урьд нь Эдо (江戸, "булангийн үүд") гэх нэртэй байснаа, 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр Киото хотоос зүүн зүгт оршдог, эзэн хааны ордон байрладаг тул "Зүүн нийслэл" гэх утгатай Тоокёо (тоо (зүүн) + кёо (нийслэл)) хэмээн нэрлэгджээ.
Засаг захиргааны нэгж
[засварлах | кодоор засварлах]Токио хот нь 23 дүүрэг (区, ku,"дүүрэг"),баруун талын Тама бүсийн 30 дагуул хот (市, shi,"хот"), Изү,Огасавара арлын 9 бага хот болон тосгодоос бүрдэнэ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Japan opens up to foreign direct investors". 2018-02-12. Архивласан огноо 2024-02-16. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ Шиллинг, Эрик (2017-02-09). "A Crucial Map of Tokyo's Ancient Edo Castle, Which Was Ready for War".
- ↑ 東京都の県庁(都庁)所在地について ("On the seat of the prefectural government (Metropolitan government) of Tokyo Metropolis"). Токио хотын захиргаа. Архивласан огноо 2024-02-12. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ "Reiwa 1 nationwide prefectures, cities and towns area statistics (October 1)" (Япон хэлээр). Японы Газарзүйн Мэдээллийн Газар. 2019-12-26. Эх хувилбараас архивласан: 2020-04-15. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ "Mountains of Tokyo Metropolis" (Япон хэлээр). Японы Газарзүйн Мэдээллийн Газар. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ "東京都の人口(推計)とは" [Population of Tokyo (estimate)]. Statistics of Tokyo (Япон хэлээр). Архивласан огноо June 9, 2023. Татаж авсан: June 5, 2025.
- ↑ "Major Agglomerations of the World". Population Statistics and Maps. 2023-02-28. Архивласан огноо 2023-07-07. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ "県内総生産(生産側、実質:連鎖方式)※支出側も同じ-平成27暦年連鎖価格".
- ↑ The JMA Tokyo, Tokyo (東京都 東京) station is at 35°41.4Загвар:PrimeN 139°45.6Загвар:PrimeE, JMA: 気象統計情報 過去の気象データ検索>都道府県の選択>地点の選択. Японы Цаг Уурын Агентлаг. Архивласан огноо 2018-10-01. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ "47662: Tokyo (Japan)". ogimet.com. OGIMET. 2023-11-07. Архивласан огноо 2023-11-08. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ 気象庁 / 平年値(年・月ごとの値) (Япон хэлээр). Японы Цаг Уурын Агентлаг. Архивласан огноо May 18, 2016. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ 気象庁 / 平年値(年・月ごとの値) (Япон хэлээр). Японы Цаг Уурын Агентлаг. Архивласан огноо 2014-11-02. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ 観測史上1~10位の値( 年間を通じての値) (Япон хэлээр). Японы Цаг Уурын Агентлаг. Архивласан огноо 2018-10-01. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ "Tokyo, Japan - Detailed climate information and monthly weather forecast". Weather Atlas (Англи хэлээр). Yu Media Group. Архивласан огноо 2019-07-09. Татаж авсан: 2026-04-19.
- ↑ "Climate & Weather Averages in Tokyo". Time and Date. Татаж авсан: 2026-04-19.
